БНХАУ-ын Шанхай хотод болж буй боулингийн Дэлхийн цомын эрэгтэйчүүдийн ангилалд спортын мастер Ц.Лхасүрэн өрсөлдөж байгаа билээ. Энэ удаагийн тэмцээнд 81 улс орны тамирчид хүч сорьж байгаа бөгөөд манай тамирчин эхний таван шидэлтийн дараагаар нийлбэр оноо 793, дундаж оноо 158.60 оноогоор 74 дүгээр байрт бичигдэж байна. Манай тамирчны хамгийн өндөр оноо 181 байсан аж.
Эрэгтэйчүүдийн ангилалд ОХУ-ын Ян Коршак 230.20 онооны дундажаар тэргүүлж байгаа бол Австралийн Сэм Кулей 220.20, Финландын Петтери Салонен 219.40 оноогоор эхний гурван байрт оржээ. Боулингчид эхний дөрвөн өдрийн дундаж оноогоор эхний 24 байрт орсон нь дараагийн шатанд өрсөлдөх эрхтэй болох билээ.