АНУ-ын нэрт гүйгч, домогт Усэйн Болтын өрсөлдөгч Тайсон Гэйгийн 15 настай охин Кенттакки мужид түргэн хоолны газраар үйчлүүлж байгаад буудуулж нас барсан байна. Түүнийг ням гаригийн өглөө буюу хэдхэн цагийн өмнө хүзүүнд нь буудаж, амь насыг нь авч одсон харамсалтай хэрэг, спортын ертөнцийг шуугиулж байна. Хотын цагдаагийн газрынханы мэдээлснээр бол хохирогч болох Тринити Гэйг үүрийн 4 цагаас өмнө буудуулсан, мөн түргэн тусламжийнхан шаардлагатай бүх эмчилгээг хийсэн ч тусалж чадаагүй гэжээ.
Гэрч нарын мэдүүлж буйгаар хар өнгөтэй спорт загварын машин болон саарал өнгийн Dodge Charger машинтай залуусын хооронд буудалцаан болсон бөгөөд энэ үеэр хохирогч охин амь насаа алдсан байна. Охин ахлах сургуульдаа эцэг шигээ 100, 200 метрт гүйдэг, их спортын авьяастай, охидын хөгжөөн дэмжигчдийн багийн гишүүн байсан аж.
Талийгаач энэ жил 34 настай аавынхаа том охин нь бөгөөд их авьяастай гүйгч байсныг ахлах сургуулийнхан нь нотолж байна. Тайсон Гэйгийн хувьд Осакагийн ДАШТ-д гялалзаж, 100, 200, 4х100 метрийн төрөлд дэлхийн аварга болж байв.