Монголын волейболын холбооноос холбогч, голын хаагчийн тусгай сургалтыг Улаанбаатар хотноо аравдугаар сарын 19-23-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.
Тус холбооны 2013-2017 оны чиглэлийн дагуу сургалт, дасгалжуулалтын бодлогын хэрэгжилтийн үргэлжлэл болох энэхүү сургалтыг Олон улсын волейболын холбоо, Азийн волейболын холбоо хамтран зохион байгуулах аж. Сургалтыг Олон улсын волейболын холбооны зааварлагч, БНСУ-ын мэргэжилтэн Ким КынГан удирдан явуулахаар болсон байна.
Сургалтад хамрагдахыг хүсэгчдийн бүртгэлийг аравдугаар сарын 15-ны дотор info@mva.mn, https://www.surveymonkey.com/r/2PWL2BX хаягаар авах аж.