"Багануур" ХК-ийн "Уурхайчин" клубийн нэрэмжит туялзуур сэлэмний гурав дахь удаагийн тэмцээн боллоо. Тус тэмцээнд нийт 60 сэлэмчид өрсөлдсөн юм. Тэмцээний хаалтын ёслолд "Багануур" ХК-ийн Хүний нөөцийн хэлтсийн дарга Ж.Шагдарсүрэн, Хяналт шалгалтын хэлтсийн Ц.Энхболд, МТСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хосбаяр нар оролцлоо. Эмэгтэйчүүдийн төрөлд спортын мастер Б.Гэрэлмаа (Хангарьд) энэ тэмцээнд хоёр дараалан түрүүлсэн анхны тамирчин боллоо.
- Өсвөрийн тамирчин Б.Хаш-Эрдэнэ (Хангарьд) насанд хүрэгчдийн тэмцээний анхны медалиа авлаа.
- Өсвөрийн тамирчин О.Должансүрэн (Дуэль) сүүлийн сар хоёр дахь медалиа хүртлээ. Тэрбээр 3 долоо хоногийн өмнө болсон Сонирхогчдын УАШТ-д түрүүлсэн юм.
- "Хангарьд" клубийн тамирчид 2 алт, 1 мөнгөн медаль авч тэргүүллээ.
Тэмцээний дүн
Эрэгтэйчүүдийн төрөл
1. Б.Батхүү (Хангарьд)
2. Б.Хаш-Эрдэнэ (Хангарьд)
3. Э.Нямлхагва (УБ Фенсинг) Э.Дөлгөөн (УБ Фенсинг)
Эмэгтэйчүүдийн төрөл
1. Б.Гэрэлмаа (Хангарьд)
2. Б.Цолмон (УБ Фенсинг)
3. О.Должансүрэн (Дуэль), О.Анударь (УБ Фенсинг)