Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс Монголын спортын сэтгүүлчдийн холбоотой хамтран хэвлэл мэдээллийн байгууллагын дунд боулинг, дарстын АШТ-ийг өнөөдөр "Big Bowling" төвд зохион байгууллаа. Энэхүээ тэмцээнд ETV, "Өнөөдөр" сонин, MN 25, Монголын спортын сэтгүүлчдийн холбоо, "Өглөөний сонин" Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн зэрэг 10 гаруй байгууллагын тамирчид өрсөлдсөн юм. Боулингийн төрөлд "Өнөөдөр" сонины баг тэргүүн байр эзэлсэн бол ETV телевиз II, Монголын спортын сэтгүүлчдийн холбоо III байрт шалгаран өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн болов. Энэ төрөлд манай сонины гэрэл зургийн албаны дарга Э.Харцага хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 349 оноо авч, шилдэг тоглогчоор тодорсон юм.
Түүнчлэн дартсын төрөлд аваргаа тодруулахад "Өглөөний сонин"-ы хамт олон бусад тамирчдаа манлайлав.
Энэхүү тэмцээнийг хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хэвлэл мэдээлэл, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөүжүүлэх зорилгоор зохион байгуулсан аж.
Медальт байранд шалгарсан баг тамирчид
Боулингийн тэмцээнд тэргүүн байр эзэлсэн манай сонины гэрэл зургийн албаны дарга Э.Харцага, гэрэл зурагчин Б.Мөнх-Эрдэнэ, сэтгүүлч Н.Санжаасүрэн нар
ETV телевизийн спортын тайлбарлагч С.Шижирбат ахлагчтай баг мөнгөн медаль хүртэв
Монголын спортын сэтгүүлчдийн холбооны баг гуравдугаар байрт оров
Боулингийн шилдэг тоглогч Э.Харцага
Дартсын тэмцээнд тэргүүлсэн "Өглөөний сонин"-ы хамт олон
Манай сонины гэрэл зурагчин Б.Мөнх-Эрдэнэ