Талбайн теннисийн сайхан бүсгүйчүүдийн нэг Оросын Мариа Шараповагийн эргэж ирэх хугацаа наашлах боллоо. Спортын арбитийн шүүхээс түүний хоёр жилийн хориог цуцалж, 15 сар эрхийг нь хасах нааштай шийдвэр гаргасан юм. Шинэ шийдвэрээр Шарапова ирэх оны дөрөвдүгээр сараас эргэж ирэх боломжтой гэсэн үг. Түүнийг 10 жил мельдоний бэлдмэл хэрэглэсэн гэдгээ мэдэгдэх боломжтой хугацаа байсаар байтал санаатайгаар нууж, зарлаагүй гэх мэт олон шалтгаанаар хоёр жил эрхийг нь хассан юм. Тэрбээр өвчний улмаас энэ эмийг олон жил ууж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн билээ. Харин мельдоний бэлдмэл өнгөрсөн оноос хойш хориотой бэлдмэлийн жагсаалтад орсон билээ.
Нэрт теннисчнийг Австралийн нээлттэй тэмцээний үеэр авсан допингийн шинжилгээгээр мельдоний илэрсэн юм. Тэрбээр энэ бэлдмэлийг олон жил хэрэглэж байгаагаа эрхээ хасуулсныхаа дараа албан ёсоор мэдэгдсэн.
Их Дуулгын таван түрүүтэй орос бүсгүй ирэх оны Францын нээлттэй тэмцээнд оролцох боломжтой.