Коби Брайант. Энэ нэрийг дурсах бүрд "Лэйкерс"-ийн шар өмсгөл, "Торонто"-гийн эсрэг 81 оноо, Шакил О'Нилийн хамтаар NBA-гийн гурав, нийт таван бөгжний эзэн болсон тэр залууг бид мэднэ. Сагсан бөмбөгийн оргил NBA-гийн нэгэн чимэг болсон нэрт тоглогч, онооны машин Коби Брайант нэг багтаа 20 жил зүтгэсээр энэ зун өмсгөлөө хананд өлгөсөн юм. Түүний тоглолтыг бид дахиж харахгүй. Гэхдээ манай спорт сонирхогч, уншигчдад зориулсан "Шинэ Коби" мэндэлжээ.
"Коби Брайант Аварга, Бахархал, Домог" номыг "Таван цагариг" сонины спортын сэтгүүлчээр уншигчдын танил болсон Н.Энхбаяр орчуулж, олны хүртээл болгож байгаа аж. Тэрбээр анх 2001 онд Аллен Айверсоны "Хэнээс ч бүү ай" номыг орчуулж хүргэсэн. Айверсоны амьдралын талаар өгүүлсэн тэр номноосоо хойш спортын сэдэвтэй долоо дахь ном нь Коби Брайантын тухай юм.
Уг шинэ номыг маргаашнаас номын дэлгүүрт худалдахаар төлөвлөжээ. Үнийн хувьд 14 мянган төгрөгөөр борлуулж буй уг номд Коби Брайантын их амжилтын талаарх олонд төдийлөн танигдаагүй шинэ түүх, ярилцлага, намтар багтсан аж.