Монголын волейболын холбооны “Гоё кап” залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн Буянт-Ухаа спортын ордонд үргэлжилж байна. Уг тэмцээнд эрэгтэй 20, эмэгтэй найман баг оролцож буй. Улаанбаатар хотын клубүүдээс гадна Өмнөговь, Говьсүмбэр, Сэлэнгэ, Өвөрхангай, Сүхбаатар аймгийн баг тамирчид хүрэлцэн ирсэн байна.
Хэсгийн тоглолт маргааш явагдаж, эрэгтэй найман баг, эмэгтэй дөрвөн баг цааш медалийн төлөө өрсөлдөх юм.
“Гоё кап” залуучуудын УАШТ аравдугаар сарын 3-д өндөрлөнө.