Риогийн паралимпаас хошой хүрэл медаль хүртсэн манай тамирчид өнгөрсөн баасан гаригт эх орондоо газардсан билээ. Пауэрлифтингийн төрөлд Э.Содномпилжээ, паражүдогийн төрөлд Б.Ууганхүү нарыг гэр бүлийн төлөөлөл, найз нөхөд нь гээд олон хүн Чингис хаан нисэх буудал дээр тосож авсан юм. Ингээд тэднийг угтаж авсан гэрэл зургийн сурвалжлагыг уншигчиддаа хүргэе.
Хамгийн түрүүнд Э.Содномпилжээ гарч ирсэн. Түүнийг хүү нь, ижий нь угтан авсан юм.
Пара жүдогийн 60 кг-д хүрэл медаль хүртсэн Дорноговь аймгийн тамирчин Б.Ууганхүү
Э.Содномпилжээг "Сүлд" спорт хороо, "Ард" даатгалын хамт олон угтаж авсан. Улсын заан Д.Бумбаяр, улсын шинэ харцага Т.Баасанхүү, Н.Жаргалбаяр нарын бөхчүүд түүний алд цэнхэр хадаг, цагаан идээтэй мөнгөн аягатай угтаж авсан юм.
Б.Ууганхүүг эмээ, ээж, эхнэр, охин нь хүлээн авсан юм. Тэрбээр эмээтэйгээ уулзахдаа баярын нулимс унагаж байв.
Б.Ууганхүү эмээ, ижийгийнхээ хамт.
Э.Содномпилжээ "Сүлд" спорт хорооныхонтой хамт.
Манай сониныхон Э.Содномпилжээгийн гэрт зочилж, ярилцлага хийв.
Э.Содномпилжээ гэр бүлийн хамт. Түүний ярилцлагыг "Өнөөдөр" сонины даваа гаригийн дугаараас уншаарай.
Гэрэл зурагчин Б.Мөнх-Эрдэнэ