Та амралтын өдрөө хэрхэн өнгөрөөх гэж байна? Хараахан шийдэж амжаагүй бол танд санал болгох 5 сонирхолтой үйл явдлыг сонирхуулъя. Эдгээр өдрүүд таны хувьд зугаатай, үр бүтээлтэй байна гэдэгт итгэлтэй байна. Танд амжилт хүсье.
- "Bon Appetit" Итали хоолонд дурлагчдад зориулсан цуглаан. Та хоолны хорхойтон эсвэл гэрийн эзэгтэй бол энэхүү цуглааныг зорьж болох юм. Энэхүү сайхан арга хэмжээ нь 9 дүгээр сарын 24-ны Бямба гарагт Урчуудын Эвлэлийн хорооны 1-р давхарт болох ажээ. Дашрамд дуулгахад тасалбаргүй нэвтрэх боломжтой гэнэ.
-
"Twerk Werk Reggae Dance Hall Party" Рэгги хөгжмийн урсгалыг таашаадаг залуусд зориулан нэгэн шөнийг төлөвлөөд буй ажээ. Эл шоу арга хэмжээ нь X Club-т Бямба гарагийн 22:00 цагт эхлэх бөгөөд тасалбарын үнэ 10000 төгрөг гэнэ.
-
"Эрхэм Үдэш" Охид бүсгүйчүүдэд зориулсан үдэш. Хэрэв та гоо сайхандаа ихээхэн анхаарал тавьдаг бол энэхүү арга хэмжээг зорихыг зөвлөх байна. Энэ үдэш бүсгүй таны арьс, үс гэх мэт бүхий л гоо сайхны хүчин зүйлс тань өнгө нэмэн гялалзах болно. Эл арга хэмжээ Бямба гарагийн 17:00 цагт Чингис Хаан зочид буудлын 3 давхарт "Conference Hall"-д болох ажээ.
-
"Намрын морин аялал" Морин зугаалга. Энэ бол амралтын өдрөө адал явдалтай, эрүүл, зугаатай өнгөрүүлэх хамгийн зөв сонголт байх болов уу. Энэхүү морин зугаалга нь 9 дүгээр сарын 25-ны Ням гарагт Тэрэлж БЦГ Хэнтийн Нурууны үргэлжлэл уулс-Туул-Тэрэлжийн гол-Эрдэнэ сум Шар булаг гэсэн маршруттай байх ажээ. Харин та илүү ихийг лавлахыг хүсвэл 95881082 дугаараар холбогдоно уу.
-
"Coffee and Beauty" Охид бүсгүйчүүдэд зориулсан гоо сайхны бүтээгдэхүүнээ гар доорх материалаар хийх энгийн аргуудыг заах цуглаан. Ням гарагийн 12:00 цагт Bee Cafe-д болох бөгөөд 24500 төгрөгийн тасалбартай гэнэ.