"Монголын Хөрөнгийн Бирж" Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран “ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” арга хэмжээг Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд ирэх сарын 8-ны өдөр зохион байгуулахаар болжээ. Нээлттэй өдөрлөгийн хүрээнд иргэд, аж ахуйн нэгжид үнэт цаасны зах зээлийн нэг цэгийн үйлчилгээг үзүүлнэ. Үүнд:
- Үнэт цаасны арилжаанд хэрхэн оролцох, Хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компанийн талаарх мэдээлэл,
- Хувьцаа, бонд гаргах замаар хөрөнгө оруулалт босгох талаарх мэдээлэл, зөвлөмж,
- Засгийн газрын үнэт цаасны мэдээлэл, танилцуулга,
- Хувьцаат компанийн ногдол ашгийн талаарх мэдээлэл,
- Хөрөнгө оруулалтын зөвлөгөө,
- Брокерийн арилжааны данс нээх үйлчилгээ,
- Данс шүүх үйлчилгээ,
- Үнэт цаастай холбоотой иргэдийн санал хүсэлт,
- 2015-2016 онд Монголын Хөрөнгийн биржээр дамжин хувьчлагдах төрийн өмчит компаниудын хувьцааны арилжаанд хэрхэн оролцох талаар мэдээлэл,