Монгол Улсын Хөгжлийн банк үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн улс орны эдийн засгийн хөгжлийг дэмжих төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэн ажиллаж байгаа. Цаашид тус банкны үйл ажиллагаа болон холбогдох бусад харилцааг зохицуулсан хууль тогтоомжийг боловсронгуй болгох хэрэгтэй гэж үзэн Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж өчигдрийн Засгийн газрын хуралдаанаас үзлээ. Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа өөр хоорондоо харилцан нөлөөлөх үндсэн гурван асуудлыг гадны улс орны Хөгжлийн банк амжилттай ба амжилтгүй туршлага, өөрийн орны хууль тогтоомжийн уялдаа холбоонд суурилан цогцоор нь шийдвэрлэх,
Үүнд
· Хөгжлийн банкны улсын төсөвтэй харилцах харилцааг боловсронгуй болгох, болзошгүй эрсдэлийг бууруулах
· Хөгжлийн банкны засаглал, ил тод байдал, тайлагналыг сайжруулах
· Хөгжлийн банкны үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх, бие даасан байдлыг нэмэгдүүлэх зэрэг багтжээ.