Эдийн засгийг нь “боомилсон” барууны санхүү, эдийн засгийн хориг арга хэмжээнүүдийн хариуд ОХУ-ын эрх баригчид өөрсдийн хоригийг баталлаа. Тэд Оросын бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллахаас татгалзсан бүх улсаас хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүн, түүний дотор Европын холбооны орнуудаас хүнсний бүтээгдэхүүн импортлохыг хоригложээ.
Бүтэн жил хэрэгжих уг хориг Европын жимс, ногооны зах зээлд хамгийн хүнд тусна гэж эдийн засагчид үзэж байна. ОХУ тус тивийн орнуудаас жилд дунджаар хоёр тэрбум еврогийн үнэ бүхий жимс, нарийн ногоо худалдаж авдаг аж.
Өнгөрсөн сарын 17-нд Малайзын зорчигч тээврийн онгоц Украины зүүн хэсэгт осолдсон. Онгоцыг ОХУ-ын талыг баримтлагч зэвсэгт босогчид пуужин харваж унагасан гэж барууны орнууд үзэж буй тул тус улсын эсрэг хэрэгж үүлэх хоригуудаа чангатгасан юм.