АНУ-ын үндэсний аюулгүй байдлын бодлоготой холбоотой улсын нууцад хамаарах мэдээллүүдийг нийтэд дэлгэсэн хүн нь зартай “урвагч” Эдвард Сноуден биш, өөр хүн байх магадлалтай гэж тус улсын албаныхан мэдээллээ. Ийн дүгнэхийн учир мягмар гаригт “The Intercept” нэртэй цахим сонинд нийтлэгдсэн Терроризмтой тэмцэх үндэсний хөтөлбөртэй холбоотой АНУ-ын Батлан хамгаалах яамны нууц материалуудыг Э.Сноуденийг ОХУ руу зугтсаны дараа боловсруулсан гэнэ. Тус сонинд нийтлэгдсэн баримт дунд алан хядагчдын мэдээллийг албаныхан хэрхэн цуглуулдаг, ямар байгууллага, хувь хүмүүс тэдэнд мэдээлэл нийлүүлдэг зэргийг дурдсан байжээ.
АНУ-ын Засгийн газрын харьяа Алан хядагчдыг тандах мэдээллийн төв буюу TIDE 2013 оны зургадугаар сард сая гаруй хүний мэдээлэл цуглуулсан болохыг “шинэхэн” нууц мэдээлэгч мөн задруулсан байна. Харин Э.Сноуден 2013 оны тавдугаар сард Хавай мужаас Хонконг руу зугтсан билээ. Америкийн Үндэсний аюулгүйн албаныхан одоогоор шинэ мэдээлэгчийн мөрийг олоогүй байна. Терроризмтой тэмцэх үндэсний хөтөлб өр өөс гадна Сирийн иргэний дайн, Бостон болон Чикаго хотын марафоны үеэр аюулгүй байдлыг хэрхэн хангаж ирсэн зэрэгтэй холбоотой чухал баримтыг гартаа оруулсан тэрхүү этгээд TIDE-д ажилладаг байж магадг үй гэж тэд таамаглаж буй аж.
Г.ЛХАГВА