Францын Ерөнхийлөгч асан Николя Саркозийг шүүгчийн томилгоонд нөлөөлсөн гэх хэргээр баривчилжээ. Даваа гаригт түүний өмгөөлөгчийг цагдаа нар байцаасан тухай тус улсын хэвлэлүүд мэдээлж байсан ч хуучин төрийн тэргүүнд ийнхүү халдсан нь гэнэтийн явдал болов. 2007-2012 онд Ерөнхийлөгч байсан Н.Саркози хэд хэдэн шүүгчээс өөрт ашигтай мэдээлэл олж авахын тулд тэдэнд Монакогийн шүүхэд өндөр албан тушаал санал болгосон гэж цагдаа нар сэжиглэж байгаа аж.
Уг хэрэгт нэр холбогдсон хоёр шүүгчийг мөн байцааж эхэлсэн байна. Н.Саркози энэ оны сүүлчээр Ардын хөдөлгөөний намын тэргүүний төлөөх өрсөлдөөнд хүч үзнэ гэдгээ мэдэгдсэн. Мөн саяхан өгс өн ярилцлагадаа 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бодолтой байгаагаа нуугаагүй юм. Харин дээрх явдал түүний төлөвлөгөөг нурааж магадгүй байна.