Төрийн албаныхан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн их хэмжээний мөнгийг идэж завшсан томоохон ёс зүйгүй хэрэг илэрлээ.
Төрөөс иргэдэд үзүүлдэг мөнгөн болон эд материалын тусламжийг эзэд нь хүргэлгүй харин үгсэн тохиролцож завшсан үйлдлээ нуун барагдуулахыг оролдсон байна.
Улсын мөрдөн байцаах газрын эдийн засгийн гэмт хэрэг мөрдөн шалгах хэсэгт дүүргийн халамж үйлчилгээний газрын ажилтнууд хууль бус зүйл хийсээр байгаа гомдол удаа дараа ирсэн байна.
Энэхүү мэдээллийн дагуу цагдаагийнхан Нийслэлийн бүх хөдөлмөр халамж үйлчилгээний газрыг шалгахад маш олон ноцтой зөрчил илэрсэн байна.
Одоогийн байдлаар хэдэн төгрөгний хохирол учруулаад байгаа нь тодорхойгүй боловч урьдчилсан мөрдөн байцаалтаар 30-40 сая төгрөгийн хохирол учруулаад байгаа бөгөөд нэг ажилтан гэхэд л 1.000.000-4.000.000 төгрөгийг хууль бус аргаар завшсан гэдэг нь тогтоогдоод байна.
Энэхүү хууль бус үйлдэл нь цар хүрээгээрээ Нийслэлийн бүх хөдөлмөр халамж үйлчилгээний газруудаас гадна орон нутгийн салбаруудад илэрсэн бөгөөд тэднийг мөрдөн байцаах газрынхан илрүүлэн шалгаж байна.