ОХУ-ын Благовещенск хотод болсон олон улсын спортын гимнастикийн тэмцээнд Монголоос өсвөр үеийн баг дасгалжуулагч, ОУХМ Д.Оюунтуяа, Э.Оргилмаа, А.Энхтулга, Б.Мөнхсайхан нарын удирдлагад оролцлоо. 12 багийн 100 гаруй тамирчин өрсөлдсөн тус тэмцээнд хөвгүүдийн ангилалд З.Тэнгис II, Б.Хантүшиг III байрт шалгарав. Чөлөөт хөдөлгөөний төрөлд Б.Хантүшиг удаалж, бариултай мориныход З.Тэнгис түрүүлэн, Б.Хантүшиг мөнгө, Д.Энхбаяр хүрэл медаль зүүсэн юм. Цагаригт дүүжин төрөлд Б.Хантүшиг хоёр, З.Тэнгис гуравт жагсав. Харайлтынхад Б.Хантүшиг, Д.Энхбаяр нар мөнгө, суга савлуурынхад Б.Хантүшиг, турникт З.Тэнгис хүрэл медалийн болзол хангажээ. Охидоос чөлөөт хөдөлгөөний төрөлд Б.Анирлан дэд байр эзэлж, дамжуургад Г.Халиун алт, Б.Анирлан мөнгөн медаль зүүсэн байна. Монголын баг хоёр алт, есөн мөнгө, зургаан медальтай эх орондоо ирэх нь.