Улсын Дээд шүүх, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сантай хамтран “Эрүүгийн хэргийн шүүгч-багш бэлтгэх хөтөлбөр”-ийн хоёр дахь шатны сургалтыг зохион байгуулж байна. Сургалтыг ХБНГУ-ын Людвиг-Максимилианы нэрэмжит Мюнхений их сургуулийн багш доктор П.Казиске удирдан явуулж байгаа аж. Энэ сарын 19-23-ны өдрүүдэд үргэлжлэх уг сургалтаар эрүүгийн болон эрүүгийн байцаан шийтгэх эрх зүйн бодлого бодох аргачлалыг шүүгч-багш нарт зааж сургаж байгаа юм байна.