Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн бус болон шашны 25 байгууллага, гурван хийд, нэг эмнэлэгт Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийсэн байна. Шалгалтад хамрагдсан шашны байгууллагуудын ихэнх нь гэр хороололд үйл ажиллагаа явуулдаг, цугларалт нэрийн дор өөрсдийн шашны сургаал, номлолыг тайлбарлан таниулах сургалт явуулдаг зэрэг хэд хэдэн зөрчил илэрчээ.
“Эрхэм үйлс” хэмээх төрийн бус байгууллага Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, эмийн санд хөтлөгдөх анхан шатны бүртгэл хөтлөгдөөгүй, хадгалалт хамгаалалтын шаардлагад нийцээгүй 16 нэр төрлийн эм, био бэлдмэл хэрэглэж байсныг хураан авсан байна.
Шалгалтынхан цаашид зан үйл, шашны үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг улсын нэгдсэн бүртгэлд оруулах зайлшгүй шаардлагатай гэж үзжээ. Энд нэг түвэгтэй асуудал нь энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэх зөвш өөрлийг Нийслэлийн ИТХ, Хууль зүйн яам олгодог тул үйл ажиллагааг нь зогсоохын тулд заавал шүүхээр шийдүүлдэг явдал гэнэ.