Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн захирамжаар цагдаагийн албан хаагчийн биед халдсан хэрэгт холбогдсон "Номин талст" хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөнг Ганц худагийн урьдчилан хорих төвд саатуулжээ.
Нийслэлийн шүүхийн хэвлэл мэдээлэл хариуцсан мэргзжилтэн Д.Цэвээнцэрэнгээс түүнийг ямар үндэслэлээр хорьсныг тодруулахад,
-Шүүхээс дуудсан цагт ирээгүй. Шүүхийн үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулсан гэж саатуулсан. Түүнд холбоотой хэргийг ирэх долоо хоногийн мягмар гаригт хэлэлцэхээр товлосон. Тэр болтол хоригдоно гэлээ. 1 Баянзүрх дүүргийн шүүх гурав хоногийн өмнө Т.Дэлгэрмөрөнгийн хэргийг шүүхээр товлосон. Гэвч шүүгдэгч өмгөөлөгчөө солино гэсэн шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулсан юм.