Сүхбаатар дүүргийн XII хорооны иргэд мэдээлэл өгсний дагуу нийслэлийн цагдаагийн газрынхан хуурамч архи зарж байсан иргэдийг саатуулжээ. Хэргийн газарт шалгалт хийхэд Чингэлтэй дүүргийн II хорооны иргэн М бусадтай бүлэглэн DOLLAR нэртэй архи савлан зарж байсан аж.
Тэд нийт 350 шил хуурамч архи борлуулсан гэнэ. Түүнчлэн “Нарантуул” худалдааны төвд “Спирт бал бурам” компанийн архины шилэнд савласан “Арслант” нэртэй хуурамч архи худалдаж байсныг илрүүлжээ. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.