Баянзүрх дуүрэг дэх зочид буудлуудад тус дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, хэсгийн байцаагч нар хамтран шалгалт хийсэн байна. Уг шалгалтад Баянзүрх дүүргийн 16, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах таван аж ахуй нэгж, иргэний эзэмшлийн нэг зочид буудлууд хамрагджээ.
Эдгээр зочид буудлуудад нэр хаяг, гадна талбай, хүлээн авах хэсгийн тохижилт, гэрэлтүүлэг муу, зочны бүртгэл хөтөлж хэвшээгүй, мэргэжлийн ажилчидгүй, ажилчид дүрэмт хувцас, энгэрийн тэмдэггүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байва.
Мөн зочид буудлын ажилтнууд ажил үүргийн хуваариа мэддэггүй бөгөөд байгууллагын дотоод журмыг боловсруулж мөрддөггүй, цагаан хэрэглэл нь өнгөө алдсан, дэр болон зөөлөн эдлэл нь стандартын бус, өрөөнүүдийн цэвэрлэгээ муу байсан нь шалгалтаар тогтоогджээ.
Үүгээр ч зогсохгүй зочид буудлуудын өрөөнд агааржуулалтын солилцоог хийдэггүй, угаалгын газаргүй байгаа нь стандартад нийцэхгүй гэдгийг улсын байцаагч онцоллоо. Иймээс зочид буудал ажиллуулж буй аж ахуй нэгж, иргэнд зохих стандартуудыг судалж, мөрдөж ажиллах, зочны ая тухтай амрах таатай нехцлийг бүрдүүлэхталаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна.
Түүнчлэн шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулахаар хоёр аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоохоор болж, гурван аж ахуй нэгжид албан шаардлага хүргүүлэн, хоёр албан тушаалтанд торгуулийн арга хэмжээ авчээ.