Улсын Дээд шүүхийн шүүгч, доктор, профессор Б.Бат-Эрдэнийн "Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй" ном хэвлэгджээ.
Энэ бүтээлд эрүүгийн хэрэг үүсгэх, хойшлуулшгүй ажиллагаа, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, эрүүгийн байцаан шийтгэх тодорхой ажиллагаа явуулах, онцлог, эрүугийн хэргийг хэрэгсэхгуй болгох, түдгэлзүүлэх, яллагдагчаар татах, ял сонсгох ажиллагаа эрх зүйн зохицуулалт, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд тавих прокурорын хяналт зэрэг асуудлыг хүний халдашгүй эрхтэй холбогдуулан тайлбарлан бичжээ.
Дашрамд дурдахад, Б.Бат-Эрдэнэ нь эрүүгийн эрх зүйн чиглэлээр 20 гаруй ном сурах бичгийн зохиогч буюу хамтран зохиогч бегөөд эрдэм шинжилгээний өгүүлэл 80 гаруйг бичиж хэвлүүлсэн манай эрүүгийн эрх зүйн чиглэлийн нэр хүндтэй эрдэмтдийн нэг юм.