Нийслэлийн Налайх дүурэгт нүүрс ашиглалтын лицензтэй 38, хайгуулын лицензтэй 68 аж ахуй нэгж байдаг гэнэ. Түүнчлэн эдгээр аж ахуйн нэгжид 1040 хүн уул уурхайн аюулгүй ажиллагааны шаардлага хангахгүй нехцөлд ажилладаг гэсэн албан тоо байдаг. Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар тус дүүргийн нутаг дэвсгэрт нүүрс олборлох 160 аманд 1188 хүн ажиллажээ. Үүнээс зөвшөөрөлтэй 20 уурхайгаас 14 нь өөрийн эзэмшил газар дээрээ үйл ажиллагаагаа явуулдаг байна. Харин зөвшөөрөлгүй 136 уурхайн цооног ажиллаж байсан аж.