Нийслэлийн Засаг дарга албан даалгавар гаргасны дагуу Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй эрсдэлтэй үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулж эхэллээ.
Шалгалтын хүрээнд нийслэлийн Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Цагдаагийн газар хамтарсан ажлын хэсэг гарч ажиллана. Иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлтэй үйлдвэрлэл, үйлчилгээнд газрын тосны бүтээгдэхүүний агуулах, ШТС, шингэрүүлсэн шатдаг хий цэнэглэх станц, хий борлуулах цэг, автомашиныг хийгээр цэнэглэх станц, тос тосолгооны материал худалдаалах цэг, барилгын материал үйлдвэрлэдэг болон гагнуурын үйлчилгээ эрхэлдэг иргэн аж ахуйн нэгжүүд хамрагдаж байгаа юм. Мөн байгууллагуудын шарах камер, аммикан хөргүүртэй зоорь, томоохон эмнэлэгт ашигладаг хүчилтөрөгчийн баллон, ариутгалын даралтат сав болон ази хоолны газрууд, худалдааны төвүүдийг шалгана. Ингэснээр нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа буй аж ахуй нэгж, байгууллага болон иргэний аюулгүй байдлыг хангуулж байгаа хэрэг юм.
Б.Туул "Монцамэ" мэдээлж байна