Хууль зүйн үндэсний хүрээлэн иргэдээс ирүүлсэн газар өмчлөх, эзэмших эрхийн харилцаатай холбоотой асуултад хариулж байна.
-Одоо амьдарч байгаа газар 0.07 га-гаас бага тохиолдолд яах вэ? Зөрүүг нь өөр газарт авч болох уу?
-Ер нь хуульд яг, таг тоо тавиагүй. Харин 0.07 га хүртэл газрыг өмчлүүлнэ гэж заасан. Газрын бүртгэл тооллогоор айл өрхийн 50 хувь нь 0.05 га газар эзэмшиж байна. Нэгэнт тогтсон хороолол, суурьшлын бүсийн хүрэлцээ зэргээс хамаарч, айл өрхөд одоо эзэмшиж байгаа газрыг нь өмчлүүлэхээр шийдвэрлэсэн.
-Дурьдсан хугацаанаас хойш гэр бүл болсон хүмүүс газаргүй хоцрох уу?
-Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд энэ асудлыг тодорхой заасан. Монгол Улсын иргэн газар хувьчилж авах эрхтэй. Гагцхүү үнэгүй хувьчлах гэсэн ангилалд багтахгүй. Өөрөөр хэлбэл газраа үнэлж авна гэсэн үг.