Нийслэлийн цагдаагийн газраас мэдээллийн сайттай болох гэнэ. Сайтыг нийтэд нээлттэй мэдээллээ өгөх, олон нийт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх гэсэн хоёр шалтгаанаар хийж байгаа аж. Ингэснээр гэмт хэргээс урьдчилсан сэргийлэхэд зөвхөн цагдаа хүчний байгууллагууд ажиллахаас гадна олон нийтийн санал бодлыг сонсож, ажлын уялдаа холбоогоо сайжруулахад оршиж байгаа юм. Сайтыг www.tconha.mn нэрээр нээх бөгөөд энэхүү сайтад хүссэн хүн бүхэн орж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар санал хүсэлтээ илгээх боломжтой. Сайтыг нээхэд шаардлагатай мэдээллүүдээ цуглуулж байгаа хэдий ч түүнийг тогтмол ажиллуулах мэргэжилтэн шаардлагатай байгаа аж.