Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Цагаан сүлд” бааранд 31 настай иргэн Б покер тоглуулж байжээ. Цагдаагийнхан түүний эл хууль бус үйлдлийг болиулж, покер тоглуулахад ашигладаг байсан хясаа, хөзөр зэргийг нь эд мөрийн баримт болгон хураасан гэнэ. Он гарсаар цагдаагийнхан орон сууц, баар цэнгээний газар, зочид буудалд энэ маягаар иргэдийг мөрийтэй тоглуулж байсан 20 орчим хэргийг илрүүлээд байна.