Т.Дэлгэрмөрөн түүний найз Б.Батзориг нарт холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн сарын 23-нд болох байсан. Гэвч тодорхойгүй хугацаагаар хойшилсон юм. Харин тэдэнд холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхэд болох юм байна. Т.Дэлгэрмөрөнд улсын яллагчийн зүгээс долоон жилийн хорих ял төлөвлөсөн боловч өнгөрсөн онд болсон анхан шатны шүүх хурлаар түүнд хоёр жилийн тэнсэн харгалзах ял ногдуулсан. Шүүхийн уг шийдвэрийг Баянзүрх дүүргийн прокурор эсэргүүцэж, өргөдөл гаргасан учраас дахин анхан шатны шүүх хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн аж.