Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө газар, Нийгмийн хэв журмыг хамгаалах газартай хамтран РС, цахим тоглоомын нэгдсэн арга хэмжээний удирдамжийг баталсан ба энэ сарын 12-25-ны хооронд дагаж, мөрдүүлэхээр болжээ. Үйл ажиллагааны зорилго нь нийслэл, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй РС, цахим тоглоомын газруудын цагийн хуваарийн мөрдөлт, үйл ажиллагаанд хяналт тавих, тоглоомонд донтсон насанд хүрээгүй хүмүүсийг хяналтад авах, илэрсэн зөрчлийг арилгуулахад орших аж. Мөн зөвлөгөө өгч, тоглоомын газрын талаар дагаж мөрдүүлэх эрх зүйн бичиг баримтанд тусгах санал хүсэлтийг хүлээн авах юм.