Манай улсад аялахаар ирсэн БНСУ-ын иргэн өнгөрсөн бямба гарагт гэнэт нас баржээ. Булган аймгийн нутаг, Чилүүст хойд хэсэг гэх газарттус улсын 66 настай иргэн биедээ ил харагдах гэмтэл шархгүй амиа алдсан гэнэ. Улмаар үхлийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг цагдаагийн байгууллага үргэлжлүүлж байна.