Хэд хоног найзуудтайгаа хөдөө яваад ирсэн чинь цахим орчноор дүүрэн Д.Цэдэв гуайн шүлгэнд аавын маань аяыг нь зохиосон “Хулан хонгор” дууг минийх, чинийхдээ тулан маргаж булаацалдсан хоёр дуучны тухай шуугьж байх юм?!
Зарим нэг сурвалжилга, бичвэр нэвтрүүлгийг нь үзлээ. Уг нь би энэ хоёр залуу дуучныг их үнэлдэг байлаа. Харин энэ удаа эрхэм дуучид маань дуучин хүний нийгэмд нөлөөлөх, манлайлах, соёлын өвийг хадгалах, түгээн сурталчлах үүргээ умартан арай л өндөр Эго-той байна уу даа? гэж харамсан бодов.
Манай СУИС-ийг төгссөн дуучид Дэлхийд алдар цуугаа мандуулан эх орноо сурталчилж өндөр ёс суртахуунтай явж байгааг хараад маш их бахархаж эрдэмлэг, авьяаслаг эрхэм багш нарынх нь ач гавьяа юм даа хэмээн бишрэн боддог юм. Харин энэ хоёр нөхөр тэр сайхан сургууль, эрдэмтэн багш нарынхаа нэр хүндийг арай л хазайлгачихсангүй дээ… Ер нь дуучин хүн гэдэг нийгэмд чухал үүрэгтэй бөгөөд тэд олон нийтийн өмнө тодорхой хариуцлага хүлээдэг. Дуучид соёлын өв, үндэсний болоод сонгодог урлаг, ардын урлаг, орчин цагийн дуу хөгжмийг түгээх, сурталчлах, дараагийн үеийнхэнд үнэн зөвөөр хүргэх үүрэгтэй хүмүүс гэж би бодох юм?!
Гэтэл энэ хоёр бүсгүйн хувьд Оюуны өмчийн хуулийг огт судлаагүй, зохиогчийн эрх гэдэг юмыг огт мэдэхгүй “ Тас харанхуй” явж байх юм?!
Бүр гайхалтай???!!!
Уг нь мэргэжлийн сургууль төгсгөсөн дуучид биз дээ???!!!
Уран бүтээлчид бэлтгэж байгаа Их дээд сургуульд зохиогчийн эрхийн тухай хичээл заавал орсон л байж таарна даа! Хоёр нөхөр хичээлээ тасалдаг байсан юм болов уу???!!!
Дуучин Burmaa Davaa, @Дуучин Э.Мөнгөнчимэг /Хулан хонгор хоёр минь би зүгээр л бүдүүлгээр та хоёрт ойлгуулахыг оролдъё доо. Мэргэжил бүхэн сайхан!!!
Их барилгаар жишээ авъя, барилгад өрлөгчин, будагчин, шаварчин засварчин гээд л олон чухал мэргэжилтэй хүмүүс ажилладаг. Гэхдээ тэд архитектор, инженерийнхээ зохион бүтээсэн зураг төслөөс өчүүхэн ч хазайхгүйгээр өрлөг, шавар, будгаа хийдэг. Тэд бол гүйцэтгэх ажилчид. Их урлагт дуучин, хөгжимчин, жүжигчин, бүжигчин хүн бол эдний л ижил гүйцэтгэх ажилчид!!! Архитектор, инженер нь “Хөгжмийн зохиолч, яруу найрагч, бүжиг дэглээч, найруулагч” нар юм. Иймд эдгээр хүмүүсийн зохиож бүтээсэн зүйлийг олон түмэндээ өөрийн мэргэжил авьяасын хэмжээгээр л та бүхэн хүргэн дамжуулагчид болохоос зохиогчид биш!!! Хэн нэгэн хөгжмийн зохиолчийн бүтээлийг “миний дуу””миний хөгжим” гээд гүйцэтгэн тоглогчид өөрсдийн нэрээ тод томоор бичүүлж, авторын нэрийг шоргоолж шиг үл харагдам жижгээр бичүүлж байгаа нь таны хүмүүжил соёлын хэмжүүрийг л илтгэж буй хэрэг!!! Иймд минийх гэж маргалдах нь дэндүү ёс зүйгүй хэрэг шүү дээ!!!
Тийм учраас “Хулан хонгор” дуу та хоёрын өмч биш!!! Би ч хөгжим мэдэхгүй гэхдээ маш багаар гадарлана.
Харин та хоёр хоёулаа дахилтын сүүлийн хоёр тактыг буруу дуулж дутуу барьсныг мэдэж байгаа!!! Эх зохиолоо эхлээд сайн судалж байж дуулж бай!!! Эзнээс нь зөвшөөрөл авч бай!!!