"Монголд зочлох жил 2023-2025" үйл ажиллагааны хүрээнд Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос дөрөвдүгээр сарын 15-наас 21-ний хооронд "TOURISM WEEK" өдөрлөгийг Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөжээ. Чуулганаар аялал жуулчлалын салбарын дараах асуудлаар Монгол, Япон, БНСУ, БНХАУ, ОХУ салбарын төлөөлөл, дараах сэдвийн хүрээнд нэгэн дээвэр дор чуулна.
Үүнд:
- "GO MONGOLIA" Аялал жуулчлалын чуулган
- Аялал жуулчлалын сургалтууд
- Бизнес өдөр ба B2B уулзалт
- Аялал жуулчлалын хөрөнгө оруулалтын чуулган
- Аялал жуулчлалын олон Улсын залуучуудын чуулга уулзалт
-Аялал жуулчлалын хөтөлбөр танилцуулах эвент арга хэмжээг зохион байгуулах юм.