Баян-Өлгий аймаг, Дэлүүн сум Хүйтэн буйр 11 дүгээр багийн “Төгрөг” гэдэг газар малаа хариулж явсан малчин А /26 настай, эрэгтэй/ уулын цасны нуранганд дарагдсан тухай мэдээллийг хоёрдугаар сарын 12-ны өдрийн 19.50 цагт хүлээн авсан аж.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Дэлүүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, мэргэжлийн ангийнхан очиж иргэн Х /29 настай, эрэгтэй/-ийг цасны нурангид дарагдсанаас гэмтэж бэртсэн байсныг эсэн мэнд олж тус сумын Нэгдсэн эмнэлгийн автомашинаар Дэлүүн сумын төвд тээвэрлэн хүргэсэн байна.