Дуучин Л.Насанбуян ажлын байрны бэлгийн дарамтыг эсэргүүцсэнээсээ болж, ялгаварлан гадуурхагдаж, ажилгүй болсон гэдгээ зарлав. Энэ талаараа тэрбээр "Хөдөө орон нутагт аялан тоглолтоор явж байхад хамт ажилладаг эсрэг хүйстэн миний биеийн хүрч болохгүй хэсэгт хүрсэн. Тэр үед би дургүй байгааг илэрхийлсний төлөө "зуугдсан". Гэвч би тэр үед баримтжуулаагүй, цагдаад мэдэгдээгүй тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаад, бие сэтгэлээрээ хохироод үлдлээ. Мөн ажилгүй боллоо.Тийм учраас би шүүхэд хандахаар болсон" гэв.