Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн хуучин эцэс, 16 дугаар хороо Тоосгоны үйлдвэрийн автобусны буудал дээр төрийн үйлчилгээний цэг байршлаа. Ингэснээр 16 дугаар хорооны 11 мянга, 18 дугаар хорооны 9 мянга гаруй иргэнд төрийн үйлчилгээ ойртож байна гэсэн үг. Өмнө нь тус хороодын иргэд Чингэлтэй дүүргийн 14-р хорооны байранд байрлах “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”, Чингэлтэй дүүргийн "Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв"-ийн байранд байрлах “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв” рүү 5-8 км замыг туулж төрийн үйлчилгээг авдаг байсан юм.
Төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэг нээгдсэнээр Сүхбаатар дүүргийн 16-р хорооны 11700 гаруй иргэн, 18-р хорооны 9100 гаруй иргэнд төрийн үйлчилгээ ойртож байна.