Л.Даваа гэх иргэний пост цахим орчныг шуугиулж байна. Учир нь тэрбээр олон жилийн өмнө худалдан авсан номынхоо эзнийг хайж байгаа юм. Ингэхдээ "Энэ номыг 15 жилийн өмнө 1-р хорооллын 19-ийн ном зардаг газраас худалдаж авч байсан юм. Уг энэ номны эзний эцэг, эх хүүхдээ оюутан болоход нь маш их сургамжтай үг бичиж өгсөн бололтой. Энэ номын эзэн байвал үнэгүй буцааж өгмөөр байна. Өнөө үед ийм эцэг эх ховор шүү! Цаашаа шейрлээд өгөөч" гэсэн юм.