АТГ-аас Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын тэргүүн Ж.Хатанбаатар, гүйцэтгэх захирал М.Мөнхболдын гэр болон албан өрөөнд нэгжлэг хийсэн.
Үүнтэй холбоотойгоор бөхчүүд допингийн асуудлаар дуугарч эхэллээ. Тодруулбал, улсын начин Д.Цэрэнтогтох өнөөдөр өөрийнхөө фейсбүүк хаягт зураг дэлгэсэн.
Зурагт шинжилгээ авсан мэргэжилтнийх бөгөөд тэрээр Д.Цэрэнтогтох начны шээсийг сольсноо хүлээн зөвшөөрч, хариуцлагаа өөрөө хүлээнэ гэжээ.