Хорих ялаас хугацааны өмнө суллагдсан, хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, хөдөлмөрлөх, дадал олгох сургалтад хамрагдах албадлагын арга хэмжээ авагдсан 45 хүнд “Хөдөлмөр эрхлэлтийн суурь ур чадвар олгох” сургалтыг зохион байгууллаа.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтэс хамтран зохион байгуулсан тус сургалтад “Төгс ариун эхлэл” ТББ-ын багш Л.Түмэн-өлзий “Ёс суртахуун ба ажлын байрны харилцаа”, “Өөрт тохирох ажлын байр бий болгох нь” сэдвээр мэдээлэл, зөвлөгөө өгсөн.
Мөн сургалтад хамрагдсан иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн суурь ур чадварын тодорхойлолтын судалгааг хийж, ажил олгогч байгууллагад танилцуулан, ажлын байранд зуучлах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөөд байна.