"Чингис хаан" А зэрэглэлийн тогооч нарын олон улсын тэмцээн энэ сарын 12-16-ны өдрүүдэд манай улсад зохион байгуулагдлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор явагдаж буй тус тэмцээнд 16 орны 250 гаруй тогооч оролцож байгаа бөгөөд тэд Ази, Европ, Цагаан хоолны ганцаарчилсан болон багийн төрлөөр авьяас билгээ сорин өрсөлдөв.
Тэмцээний Ази хоолны төрөлд Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн ахлах тогооч Э.Алагнүдэн мөнгөн медаль, Европ хоолны төрөлд Зэвсэгт хүчний 335 дугаар ангийн ахлах тогооч, ахлагч Б.Мөнх-Эрдэнэ тусгай байр, Цагаан хоолны төрөлд БИЦУГ-ын ахлах тогооч, ахлах ахлагч Ю.Ганчимэг мөнгөн медалийг тус тус хүртээд байна. Тэд багийн төрөлд авхаалж самбаа, авьяас билгээ сорин өрсөлдөж, амжилттай оролцсон юм.