Азийн хөгжлийн банкны 2021-2024 онуудад Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегид багтсан зээл, буцалтгүй тусламж, техникийн туслалцааны төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд Барилга, хот байгуулалтын яамнаас “Хөшигийн хөндий орчмын шинэ дагуул хотын дэд бүтцийн хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх саналыг тавьсан.
Энэ хүрээнд "Хөшигийн хөндийн ногоон, гамшигт тэсвэртэй шинэ дагуул хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ТА-10059 MON”-төслийг 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр эхлүүлсэн бөгөөд зөвлөхөөр Японы АЛМЕК корпорацийн ахалсан зөвлөх баг шалгаран ажиллаж байна.
Энэхүү техник туслалцааны үр дүнд Хөшигийн хөндийн "Шинэ Зуунмод" хотын эхний ээлжийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад 100.0 сая долларын хөнгөлөлттэй зээл авах боломж бүрдэнэ. Уг төслийн хүрээнд АХБ-ны Зүүн Азийн асуудал хариуцсан газрын холбогдох мэргэжилтнүүд Улаанбаатар хотноо 2023.09.11-14-ний өдрүүдэд “Төслийн урьдчилсан үнэлгээ” хийн ажиллалаа.