HEV /Hybrid electric vehicle
Энэ төрлийн автомашин /HEV/ нь дотоод шаталтат хөдөлгүүр болон цахилгаан хөдөлгүүр хосолсон бөгөөд бидний сайн мэдэх Toyota Prius маркийн автомашин энэ төрлийн томоохон төлөөлөл ажээ.
Бусад төрлийн цахилгаан автомашинаас ялгарах онцлог нь цахилгаан эх үүсвэрээс цэнэглэх боломжгүй зөвхөн дотоод шаталтат хөдөлгүүрийн тусламжтайгаар цахилгаан хөдөлгүүрийн батарейгаа цэнэглэдэг байна.
Энэ төрлийн автомашиныг олон улсад эрлийз (hybrid) хөдөлгүүр гэж нэрлэдэг бөгөөд улсын бүртгэлийн дугаарыг олгохдоо энгийн дугаар олгож байна.
EREV ( extended range electric vehicle)
Энэ төрлийн автомашин нь /EREV/ батарейг цэнэглэдэг цахилгаан үүсгүүр буюу дотоод шаталтат хөдөлгүүрийг өөртөө суурилуулсан шинэ төрлийн цахилгаан автомашин байна.
Энэ автомашины үндсэн хөдөлгүүр нь цахилгаан хөдөлгүүр бөгөөд автомашин эзэмшигч нар гэртээ цэнэглэх эсвэл арилжааны цэнэглэх станцад цэнэглэж ашиглах боломжтой.
Бензин хөдөлгүүр нь хүч дамжуулах ангид хамааралгүй бөгөөд ЗӨВХӨН ШААРДЛАГАТАЙ ТОХИОЛДОЛД / цахилгааны эх үүсвэрээс хол үед/ цахилгаан хөдөлгүүрийн батарейг цэнэглэх зориулалттай бүтээгдсэн нь Range extended / туулах зайг уртасгагч / гэдэг нэрийг авсан юм. Энэ төрлийн тээврийн хэрэгсэлд БНХАУ ногоон өнгийн дугаар олгодог болно.