Хуурай хээрийн бүс дэх хэт талхлагдсан бэлчээрийн индикатор ургамлын зүй тогтол, өөрчлөлтийг зайнаас тандан ба газар зүйн мэдээллийн систем ашиглан мониторинг судалгаа хийх” сэдэвт суурь судалгааны ажлын хүрээнд ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн Газарзүйн мэдээллийн систем, Зайнаас тандан судлалын салбарын судлаачид болон тус салбарын судлаач ӨМӨЗО-ны Багшийн их сургуулийн докторант Г.Данзанчадав нар Булган, Төв, Дундговь, Хэнтий аймгуудын зарим сумдын нутгаар хээрийн судалгааг амжилттай хийж гүйцэтгэж байна.
Хээрийн судалгаагаар бэлчээрийн талхагдалд өртсөн газруудаас бэлчээрийн ургамлын геоботаникийн бичиглэл, биомассын дээж, ургамлын хлорофиллийн мэдээ, хөрсний дээж цуглуулсан. Судалгааны явцад цуглуулсан мэдээлэл нь төслийн үндсэн зорилго болох бэлчээрийн биомасс, ургацыг олон хэмжээст хиймэл дагуулын мэдээнд суурилан үнэлэх, хяналт, мониторинг хийхэд ашиглагдана.
Хээрийн судалгааны үеэр HandHeld-2 спектрометр, DJI P4 Multispectral нисгэгчгүй нисэх төхөөрөмж болон ургамлын хлорофилл хэмждэг OptiSciences CCM-300 зэрэг орчин үеийн багаж төхөөрөмжүүдийг ашиглан сэдэвт ажлын хүрээнд шаардагдах мэдээ мэдээллийг цуглуулсан.