ЮНЕСКО-ийн соёлын болон геологийн өвөөр дамжуулан Монгол улсад тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нь олон талт оролцогчдын уулзалт үргэлжилж байна.
БОАЖЯ-ны ТХБНБЗГ-ын шинжээч М.Мөнхзаяа:
"Монгол улсын хэмжээнд 16 улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар 3251 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага 7936.8 га газар ашиглаж байна. Тусгай хамгаалалттай газар нутагт байгальд ээлтэй эко аялал жуулчлалыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Газрын тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Ойн тухай, Усны тухай хууль болон "Тусгай хамгаалалттай газар нутаг дахь эко аялал жуулчлалын зориулалттай байр, сууц, үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага" стандартыг мөрдөж байна.
Газар ашиглагчдын мэдээллийг газрын кадастрын нэгдсэн системд холбож, хэрэглээнд нэвтрүүлэн тогтмол шинэчилж байна. Зөвшөөрлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуульд 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нэмэлт, өөрчлөлт орсон ба менежментийн төлөвлөгөөг 10 жилээр төлөвлөн түүний бүрэлдэхүүн хэсэг болох газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу төсөл сонгон шалгаруулах журмаар газар ашиглах зөвшөөрөл олгохоор хуульчилсан.
Үүний дагуу тусгай хамгаалалтай газрын одоо байгаа газар ашиглалтаас үүдэлтэй доройтлыг зураглаж, дараагийн газар ашиглалт болон нөхөн сэргээх арга хэмжээ төлөвлөн зураглах нөлөөллийг тооцох аргачлалыг боловсруулж туршилт судалгаа хийж, 20 газарт газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө боловсруулж байна".