Үерийн улмаас далан суваг, ус зайлуулах тунгаагууруудад хуримтлагдсан лаг, хагшаасыг тогтмол цэвэрлэж, ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна. Тодруулбал наймдугаар сарын 25-ны өдрийн байдлаар:
- Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Москва хорооллын ард 150 метр урт шороон сувгийг сэргээн татаж,
- Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Гэсэр сүмийн баруун суваг
- Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь-Эхийн зам дагуух хөрсний ус зайлуулах тунгаагуурт цугларсан лаг, хагшаасыг цэвэрлэн,
- Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны авто зам доорх ус гаргуурыг ухаж,
- Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд байрлалтай тосох байгууламжийн бөглөрсөн хэсгийг цэвэрлэлээ.