Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Фитч” /Fitch Ratings/ агентлагаас “Монгол Улсын эдийн засгийн сорилт ба тогтвортой ирээдүйг цогцлоох нь” сэдэвт хурлыг зохион байгуулсан. Тус хуралд Сангийн сайд Б.Жавхлан оролцож, Монгол улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага, Монгол улсын Засгийн газраас эдийн засгийг эрчимжүүлэхэд авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн талаар танилцуулга хийсэн. 2023 оны эхний хагаст Монгол Улсын эдийн засаг 6.4 хувиар өслөө.
Үүнд:
• Уул уурхайн салбар 42,2 хувь
• Үйлчилгээний салбар 7,4 хувь
• Аж үйлдвэр, барилгын салбарын 1,4 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Засгийн газраас авч хэрэгжүүлж буй уул уурхайн салбарын ил тод байдлыг хангаж, хилийн боомтуудын үйл ажиллагааг идэвхижүүлж, аялал жуулчлалын салбарыг бодлогоор дэмжих бодлого мөн үр дүнгээ өгсөн юм.
Фитч агентлаг нь өнгөрөгч тавдугаар сард Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг дараах үндэслэлүүдээр “B” түвшинд, төлвийг “Тогтвортой” хэвээр үлдээсэн.
Үүнд:
• В” түвшний бусад орнуудтай харьцуулахад Монгол улсын нэг хүнд ногдох орлого нэмэгдсэн
• Инфляц 2024 онд 9 орчим хувь болж буурна.
• Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2023 онд 5 хувьтай байна.
• Монгол Улсын төсвийн алдагдал 2023-2024 онд 1 хувиас бага байна.
• Засгийн газрын өр үргэлжлэн буурч, 2024 онд ДНБ-ны 55 хувьд хүрнэ.
• Дунд хугацаанд эдийн засгийн өсөлт сайжрах төлөвтэй байна гэж дүгнэжээ.