Есдүгээр сарын 7-ны өдөр зохион байгуулагдах “Тогтвортой хөгжлийн төлөөх Үндэсний чуулган”-ыг угтан Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Хөгжлийн түнш байгууллагуудын төлөөлөлтэй Зөвлөлдөх уулзалтыг НҮБ-ын Суурин зохицуулагчийн газартай хамтран зохион байгууллаа. Энэхүү зөвлөлдөх уулзалтаар Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг хурдасгах, хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэлийн төслийг хэлэлцэхийн зэрэгцээ тус төслийг Үндэсний сайн дурын хоёр дахь илтгэлийн дүгнэлт, зөвлөмжид үндэслэн боловсруулж, дунд хугацааны буюу 2030 он хүртэл хэрэгжих Хөгжлийн зорилтот хөтөлбөрийн төсөлд бүрэн уялдуулсан нь цаашид хөгжлийг хурдасгах бодлогын тэргүүлэх чиглэл болж буйг онцолжээ. Цаашид тус тэргүүлэх чиглэлийн төслийг Эрдэм шинжилгээний байгууллагууд, орон нутгийн төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй зөвлөлдөх юм.