Архитектор, хот төлөвлөгч, инженер, түүхч, археологичид бухимдалтай байна. Тэд улсынхаа бодлого, шийдвэр гаргах түвшний хүмүүсийн хэчнээн харалган, хөнгөн хуумгайг гайхширч, үгээ баржээ. Хамгийн бэрхэд тооцогдох, юу юунаас ч илүү хариуцлагатай, ул суурьтай хандах ёстой ажлыг асар богино хугацаанд яаруу сандруу хийж орхисон нь тэднийг ийн унтууцуулжээ. Зарим нь “Хот төлөвлөлтийг хурууны үзүүрээр хийдэг болж. Гэвч монголчуудад хот байгуулсан туршлага юу сан билээ” хэмээн ам асуужээ. Төлөвлөгч, зохион байгуулагч, судлаач, шинжээч хүмүүсийг ийнхүү бухимдаж, төр, засагтаа гомдол, харууслын үг дайхад хүргэсэн зүйл бол Орхоны хөндийд байгуулахаар төлөвлөсөн Шинэ Хархорум хотын төл өвлөлтийн ерөнхий зураг, үзэл баримтлал юм.
Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дахь Орхоны хөндийд Монголын эртний нийслэлийг сэргээн байгуулах, шинэ суурьшлын бүс бий болгох зарлигийг Ерөнхийлөгч өнгөрсөн оны сүүлчээр гаргаж, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан энэ талаарх тогтоолын төслийг УИХ-д өргөн барьснаар эл шийдвэр албажсан билээ. Улмаар Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан үндэсний хороо, захиргааг байгуулж, газрын байршил, хэмжээг тогтоох, сонгосон бүсээ холбогдох хууль, журмын дагуу улсын тусгай хэрэгцээнд авах, хөгжлийн ерөнхий төл өвлөгөө, зам, тээвэр, эрчим хүч, инженерийн дэд бүтцийн хангамжийн ТЭЗҮ, зураг төс өл боловсруулах ажлыг тэдэнд даатгасан. Харин эдгээрийг хариуцсан ажлын хэсгийнхэн одоогоор шинэ хотын трасс болон байршлыг эхний байдлаар (нийслэлийн Хот төлөвл өлт, судалгааны институтээр гүйцэтг үүлсэн) тогтоолгон, төлөвл өлтийн үзэл баримтлалыг нь боловсруулаад байна.
Шинэ Хархорум хотын төлөвлөлтийн үзэл баримтлалд тулгуурлан боловсруулсан зурагт мэргэжлийн хүмүүс ихээхэн шүүмжлэлтэй хандав. Хэдийгээр албаны хүмүүс үүнийг танилцуулахдаа “Суурьшлын бүсийн 50 хувийг ногоон байгууламж эзэлнэ”, “Явган хүний болон дугуйн зам, нийтийн эзэмшлийн гудамж, талбай нийт бүсийн 70 хувьтай тэнцэх үйц байна”, “Хархорумыг байгальд ээлтэй, орчин үеийн ухаалаг хот болгоно” хэмээн олон нийтэд таалагдахуйц сайн сайхан зүйлүүдийг ярьсан ч мэргэжлийн хүм үүс үүнд хууртсангүй. Тэд зүгээр ч нэг шүүмжлээд зогсохгүй, гарц шийдэл санал болгож буй юм. Орхоны хөндийд шинэ хот байгуулах шийдвэрийг гаргасан үеэс эхлээд дуу хоолойгоо илэрхийлж буй архитектор Б.Энхбаатар “Хархорум хотыг 500 мянган хүнтэй байхаар тооцоолж, төлөвлөлтийг нь урьдчилсан байдлаар гаргажээ.
Энэ тооцооллоосоо эхлээд л алдаа хийх гэж байна. Үнэхээр нийслэл Улаанбаатарын төвлөрлийг задлах зорилгоор шинэ суурьшлын бүс байгуулахаар шийдсэн бол багадаа 1-1.5 сая хүн амтай байхаар тооцоолох ёстой юм. Бүх зүйл тэдний тооцоолж, төлөвлөсний дагуу явах ёсг үйг ч бас бодох учиртай. Улаанбаатар хотыг анх төлөвлөхдөө 600 мянган хүн амтай байна гэж тооцоолсон. Гэтэл юу болов. Одоо бараг гурав дахин олон хүн амтай болчихлоо. Үүнээс үндэслээд бидний шийдэж чадахг үй, шийдэхээсээ ч өнгөрсөн олон асуудал үүссэн. Хархориныг эхнээс нь ийм бага багтаамжтайгаар төлөвлөвөл 20-30 жилийн дараа дахин нэг Улаанбаатартай болно. Буруу тооцоололд үндэслэн боловруулсан зураг, төл өвлөгөө хэчнээн сайн концепцтой байгаад ч нэмэргүй” гэсэн юм. Хот төлөвлөлтийн алдаанаас үүдэлтэй олон бэрхшээл ар араасаа босож ирсэн, иргэд үүнээс болж өдөр тутам хохирч буй энэ цаг үед түүний үг чухал захиас, сэрэмжлүүлэг гэлтэй. Хархорум хотын төлөвлөлтийг хариуцсан хүмүүс улаанбаатарчуудын хувьд хамгийн эмзэг сэдэв болсон ногоон байгууламжийг юуны түрүүнд “шүүрэн авчээ”. Тэд ширэнгэн ойн чөлөөнд хот байгуулахаар сонгов уу гэж харагдахаар битүү модтой, ногоон байгууламжтай зураг боловсруулчихаж. Суурин газарт ногоон байгууламж чухал уу гэвэл эргэлзээгүй тийм. Гэхдээ үүнийгээ хот төлөвлөлтийн концепц, ногоон байгууламжийн стандарттай уялдуулах нь чухал. Үүнийг ч мэргэжлийн хүм үүс олоод харчихаж.
Хот төлөвлөлт, ландшафтын чиглэлээр ХБНГУ-д мэргэжил дээшл үүлээд ирсэн, “Төл өвл өгч залуус” төрийн бус байгууллагын гиш үүн Б.Мөнхцэцэг “Хотын амин сүнс нь инженерийн дэд бүтцийн байгууламж гэж үздэг. Хэдэн барилга, байгууламж байршуулчихаад, эргэн тойронд нь битүү мод, бут “зурчихдаг” хялбар ажил биш. Тухайн бүсэд ногоон байгууламж бий болгоход тохиромжг үй, боломжг үй газрууд гэж бий. Эхлээд инженерийн дэд бүтцийн байгууламжийнхаа нэгдсэн зураг, төлөвлөгөөг боловсруулчихаад, үүндээ тохируулан суурьшлын, худалдаа, үйлчилгээний бүсээ тодорхойлсны дараа 30-40 хувьд нь ногоон байгууламжаа төлөвлөх учиртай юм.
Суурьшлын бүсийн нийт талбайн тэн хагасыг ногоон байгууламжаар хүрээлүүлнэ гэж байгаа ч ландшафтаа ямар технологиор гүйцэтгэх нь тодорхойгүй байна. Засгийн газраас танилцуулсан макет зурагт дэд бүтэц, үйлдвэрийн бүсийг нарийвчлан төлөвлөөгүй нь анзаарагдсан” гэлээ. Монгол Улсын зөвлөх архитектор Ж.Алтанс үх Хархорум хотын загвар зургийг “Цүнх баригчид”-ын боловсруулсан цуглуулганы хайрцаг болж” хэмээн ёжилсон байна билээ. Хот төлөвлөнө гэдэг хэн хүссэн нь хийчихдэг ажил биш, үүнийг зөвхөн мэргэжлийн хүм үүст хариуцуулах ёстой гэдгийг үүнээс өөр хэрхэн хэлэх билээ.
Шинэ хот байгуулахаар төл өвлөж, сонгосон газар нь хөндий тал, зэл үүд бүс биш, Монголын эртний нийслэлийн туурь учраас Хархорумын ерөнхий төл өвл өгөө, зураг төслийг боловсруулахдаа олон улсаас шилдэг архитекторуудыг урьж оролцуулах, бусад улсын жишгээр уралдаант шалгаруулалт зарлаж концепц боловсруулах шаардлагатайг ч мэргэжилтнүүд бүтээн байгуулалтын асуудал хариуцсан “сайн дурынхан”- д зөвлөж, анхааруулсаар байна. Харин түүхч, археологичид малтлага, судалгаа бүрэн гүйцэд хийгээгүй газарт хот байгуулах нэрээр “цементэн ширэнгэ” босгох нь буруу хэмээн шүүмжилж буй юм. Зарим нь “Орхоны хөндий бол түүхэн дурсгалын өлгий болсон газар. Үүнийгээ судалгааны эргэлтэд бүрэн оруулаагүй байж дээр нь байшин барих нь түүхийн олдворуудыг санаатайгаар устгаж байгаагаас ялгаагүй.
Туркт айлын хашаанаас байсхийгээд л археологийн олдвор илэрдэг гэсэн. Энэ түүх давтагдах вий” хэмээн анхааруулжээ. Үүнийг ч анхаарууштай. Монголчуудын хот байгуулах туршлага нимгэн. Харин цаасан дээр өч төчнөөн хот байгуулсан. Энэ бүхний эцэст иргэд, олон нийт ч шинэ хот байгуулна гэдэгт итгэж үнэмшихээ байсан. Өнгөрсөн сарын сүүлчээр танилцуулсан Шинэ Хархорум хотын төлөвл өлтийн зураг энэ эргэлзээг улам лавшруулах шиг болов.