Монгол үндэсний хоолны соёлыг гадаад, дотоодын иргэдэд таниулах, жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аяллын бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээг бий болгох, зочлох үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, хотын соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Монголын Тогооч нарын холбоо, Монголын ресторан, зоогийн газрын холбоотой хамтран 9 дэх жилдээ жанжин Д.Сүхбаатарын талбайд 2023 оны наймдугаар сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Фестивальд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 40 гаруй ресторан, зоогийн газар, кофе шоп зэрэг аж ахуй нэгж байгууллагууд Монгол, Хятад, Япон, Солонгос, Тайланд, Европ үндэсний хоол, зууш болон кофе, амттанаар үйлчилгээ үзүүлнэ. Арга хэмжээний 3 өдрийн турш урлагийн тоглолт, олон төрлийн тэмцээн уралдаан, хоолны амталгаа, хоолны шоу үзүүлбэрүүд зэрэг сонирхолтой арга хэмжээнүүд зохион байгуулагдана.