Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан:
-Үерийн нөхцөл байдал үүссэн цагаас эхлэн тухайн газар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, НОК-ын дарга Д.Сумъяабазараар ахлуулсан Шуурхай штаб байгуулагдаж, цаг алдалгүй ажилласан. Энэ удаагийн үерээр их хэмжээний ус гэнэт орж ирсэн гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. 47 иргэн орон гэргүй болсноос эхний ээлжид 20 өрхөд Нийслэлийн Засаг дарга нөөц хөрөнгөнөөсөө иж бүрэн тавилгатай монгол гэр олгож байгаа.
Үлдсэн 27 өрхийн гэрийг дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгө болон иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд, сайн дурынхны тусламжаар бүрдүүлж буй. Харин 313 өрхийн хохирлыг нэг бүрчлэн бүрэн барагдуулах боломжгүй хэдий ч дүүргийн Онцгой комисс хуралдаж, нэг өрхөд таван сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүлэх санал гарсан. Үүнийг дүүргийн ИТХ-аар хэлэлцэж, эцсийн шийдвэр гарна гэв.